Wednesday, September 25, 2013

Лакан гутлыг хэрхэн арчлах вэ?

ЛАКАН АРЬС ГЭЖ ЮУ ВЭ? 

Лакан арьс гэдэг нь жинхэнэ арьс боловсруулалтанд орж гялгар болсон мөн боловсруулаагүй арьснаас илүү хатуу болсон арьс юм. Лакан арьсыг хийх хамгийн сүүлийн шат нь арьсыг шараж лакдах юм. Лакан арьсны хатуулаг чанараас болж энэ төрлийн арьсаар өмсгөл хийх нь ихэнхидээ тохиромжгүй, эвгүй байдаг боловч гялалзсан, бариу, гөлгөр байдлаас нь болж хүмүүс лакан материалаар хийгдсэн хувцас болон онцгой бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсээр байгаа билээ.     



Анх Лакан гутлыг хийхдээ маалингын үрийн тосоор давхарлан бүрэх аргыг ашиглан ус үл нэвтрэх гялгар гадаргыг гарган авч байжээ.  Харин одоо ихэнхи орчин үеийн лакан арьснуудыг хуванцраар бүрэх /PVC эсвэл полиуретин/ аргаар гялгар болгож байна.

Лакан арьсыг хэдийд цэвэрлэх вэ?

Толбо болон бохирдлоос үүдэлтэйгээр гялалзах байдал нь буурсан бол лакан арьсыг цэвэрлэх шаардлагатай. Эрэгтэй эмэгтэйгүй бүгд гоёлын хувцас өмсдөг байсан дээхэн үед долоо хоногт хамгийн багадаа нэг удаа лакан гутлаа гялалзтал тосолдог байжээ. Хүмүүсийн хөл хөдөлгөөнд ойр газрууд болох галт тэрэг, автобусны буудал, их дэлгүүрүүдийн өмнөх талбайд гутал тосолдог мухлагууд байрлах нь энгийн үзэгдэл байсан байна. Сонин уншингаа гутлаа тослуулж цугларах нь ихэнхи цагаан захт сэхээтнүүдийн долоо хоног тутмын зуршил байжээ.  
Танд хэрэг болох зүйлсүүд


  • ·         2 даавуу
  • ·         Шингэн саван
  • ·         Алчуур
  • ·         Бөмбөлгөн хөвөн
  • ·         Изопропилын спирт
  • ·         Эрдэст тос

Заавар

o    1 Даавуугаа бүлээн усаар норгоод 2-3-н дусал шингэн саван дээр нь дусаа. Лакан гутлаа энэ нойтон даавуугаараа арчаарай.
o   Арчсан даавуугаа сайн зайлаад лакан гутлан дээр үлдсэн савангаа арилтал нь арчаарай. Дараа нь лакан гутлаа алчуураар арчиж хатаагаарай.
o Бөмбөлгөн хөвөнд изопропилийн спитр бага зэрэг шингээж лакан гутлын үрэгдэж гялайсан хэсэг болон дээр нь тогтсон толбо бохирдлыг арчиж арилгана.
o Хуурай, зөөлөн даавуунд эрдэст тос 3-4 дуслыг дусаана. Гялалзсан байдлыг  эргүүлэн авчрахын тулд энэ эрдэст тостой даавуугаараа жижиг тойрог хөдөлгөөнөөр лакаа өнгөлнө. Даавууныхаа цэвэрхэн хэсгээр илүүдэл тосыг арчиж авна.

ЯАЖ АРЧЛАХ ВЭ

  Зөөлөн найрлагатай саван
  Нойтон даавуу
  Зөөлөн, хуурай даавуу
  Керосины царцмаг эсвэл эрдэст тос

Савхин эдлэл гялалзуулагч бүтээгдэхүүн

o    1Нойтон даавуугаар бохирдлыг арчиж арилгана. Зөөлөн найрлагатай савангаар арьсаа үрээд дараа нь даавуугаар арчиж цэвэрлэнэ. Лакан гутал нь шавар туучиж
заваарсан байвал, шавар шавхайг нь гүйцэд сайн цэвэрлэж байх хэрэгтэй

o    2 Гутлынхаа арьсан дээр эрдэст тос эсвэл керосины царцмагаа хөнгөн түрхэнэ. Зөөлөн хуурай даавуу ашиглан арьсныхаа гадрыг богино, түргэн хөдөлгөөнөөр өнгөлнө. Хэрвээ гутал ямар нэг зүйлд үрэгдэж зурагдсан мөр  байвал царцмаг эсвэл тосоо нэмээд толбыг арилтал зүлгэж өгнө.

o    3 Гутал руугаа арьс өнгөлөгч бүтээгдэхүүнээ шүршинэ. Дараа нь даавуугаар уг бүтээгдэхүүнээ сайн тарааж арчиж өгнө.

o    4 Лакан гуталныхаа гялалзсан сайхан өнгийг удаан хадгалахын тулд аль болох ус, химийн бодис, шавар зэргээс хол байлгаарай.

Зурагдсан лакан арьсыг хэрхэн арилгах вэ? 

Хэрэв таны лакан арьсан дээр гүн зураас гарсан бол заримдаа үүнийг өнгөлөөд арилгаж болдог. Эрдэст тосыг зөөлөн даавуунд шингээж зураасаа бараг мэдэгдэхгүй болтол нь үрж арчина. Ингэж арчсан ч гэсэн зураас мэдэгдсээр байвал ижил өнгийн гутлын тос ашиглаж үл мэдэг болгож болно.

Юуг хэрэглэж болохгүй вэ?

Буруу бүтээгдэхүүн хэрэглэвэл лакан арьс нь амархан зурагдаж, өнгө нь бүдэг болдог.
Доорхи зүйлүүлийг битгий хэрэглээрэй.   
·         Ширүүн, арсгар гадаргуутай алчуур
·         Хатуу ширүүн үстэй сойз
·         Цайруулагч
·         Хэт их ус

Лакан гутлыг хадгалах арга, зөвлөгөө


Цэвэрлээд, зөөлрүүлсэн лакан арьсаа тоосгүй, хуурай орчинд хадгалаарай. Лакан гутлан дотроо хэвийг нь алдагдуулахгүйн үүднээс гутлын хэв баригч хийж тавиарай. Лакан арьсан хувцасыг хувцасны тусгай уутанд хийж хадгалаарай.




Friday, September 20, 2013

ИЛГЭН ГУТЛАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?



Илгэн гуталны багс аваад гутлаа хуурай эсэхийг сайтар шалгаарай. Илэг нь зөөлөн ширхэгтэй тул тусгай багсаар цэвэрлэгддэг бөгөөд энэ багсыг илгэн гутал цэвэрлэх зориулалтын тусгай бүрдлээс худалдан авч болно. Таны авсан гутлан дээр анхааруулга шошго байвал үйлдвэрлэгчийн зааврийг хэрэглэнэ үү. Илгэн материал нь усанд хэт мэдрэг тул үндсэн бохирдол, элэгдэл нь хуурай үедээ маш сайн цэвэрлэгддэг.  
Бохирдлыг арилгахдаа багсаар зөөлхөн сойздоорой. Гутлан дээрээ хуримтлагдсан бохирдол болон тоосыг арилгахдаа илгэн гутал цэвэрлэх зориулалтын сойз багсаар хөнгөхөн сойздоорой. Нааш цааш  үрэхгүйгээр байнга нэг чиглэлд сойздоно. Энэ хир буртагнаасаа салсан даруйд таны гутал шинэхэн харагдах болно.

Сэв, зурлага гэх мэт толбыг арилгахдаа багсаараа хүчтэй сойздоорой.
Сэв толбоо арилгахдаа илэгнийхээ ширхэгийн дагуу нэг чиглэлд дарж сойздоорой. Яг толботой хэсгийнхээ илэгний ширхэгэн дээрээ дарж ширхэгийг нь нааш цааш сөрвийлгөн босгож хүчтэй сойздоорой. Дахин хэлэхэд, эдгээр сэв толбыг илгэн гутал цэвэрдэх зориулалтын сойзоор маш сайн цэвэрлэж болно. 
Сойзоор үрээд арилахгүй байгаа, гутланд наалдсан, гүн шигдсэн сэв толбонуудын хувьд гэвэл илэгнийхээ ширхэгийг босгохын тулд толботой хэсгээ зориулалтын хутгаар үрнэ.

Гүн бөгөөд арилахгүй байгаа зөрүүд толбонуудад баллуур ашиглаарай. Сойзоор арилахгүй байгаа сэв толбонуудыг харандааны баллуур эсвэл жижиг каучук, резин /ихэнхи гутлын улыг хийдэг атираатай резин/-ны өөдсөөр амархан арилгадаг. Мөн та яг ийм төрлийн сэв толбыг арилгахад зориулагдсан илгэн гуталны тусгай баллуур ашиглаж болно. Толбоныхоо хэр зэрэг гүн бохирдсон байгаа эсэхээс хамаарч тохирох хэмжээний даралттайгаар баллуураа хэрэглээрэй.



Илгэн гутлыг хамгаалах нь. Бүрэн цэвэрлэгдсэн үед эсвэл анх худалдаж авангуутаа илгэн материал хамгаалагч шүршигчээр гутлынхаа гадарыг шүршинэ үү. Ингэх нь цаашид үүсэх сэв толбо бохирдлоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Илгэн гутлаа дахин тоос шороо бохирдолтой мөн гэмтэлтэй болгохгүйн тулд ирэх он жилүүдийг угтаж ямар нэгэн хамгаалалтын шүршигч байнга хэрэглэж байгаарай.