Wednesday, September 25, 2013

Лакан гутлыг хэрхэн арчлах вэ?

ЛАКАН АРЬС ГЭЖ ЮУ ВЭ? 

Лакан арьс гэдэг нь жинхэнэ арьс боловсруулалтанд орж гялгар болсон мөн боловсруулаагүй арьснаас илүү хатуу болсон арьс юм. Лакан арьсыг хийх хамгийн сүүлийн шат нь арьсыг шараж лакдах юм. Лакан арьсны хатуулаг чанараас болж энэ төрлийн арьсаар өмсгөл хийх нь ихэнхидээ тохиромжгүй, эвгүй байдаг боловч гялалзсан, бариу, гөлгөр байдлаас нь болж хүмүүс лакан материалаар хийгдсэн хувцас болон онцгой бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсээр байгаа билээ.     



Анх Лакан гутлыг хийхдээ маалингын үрийн тосоор давхарлан бүрэх аргыг ашиглан ус үл нэвтрэх гялгар гадаргыг гарган авч байжээ.  Харин одоо ихэнхи орчин үеийн лакан арьснуудыг хуванцраар бүрэх /PVC эсвэл полиуретин/ аргаар гялгар болгож байна.

Лакан арьсыг хэдийд цэвэрлэх вэ?

Толбо болон бохирдлоос үүдэлтэйгээр гялалзах байдал нь буурсан бол лакан арьсыг цэвэрлэх шаардлагатай. Эрэгтэй эмэгтэйгүй бүгд гоёлын хувцас өмсдөг байсан дээхэн үед долоо хоногт хамгийн багадаа нэг удаа лакан гутлаа гялалзтал тосолдог байжээ. Хүмүүсийн хөл хөдөлгөөнд ойр газрууд болох галт тэрэг, автобусны буудал, их дэлгүүрүүдийн өмнөх талбайд гутал тосолдог мухлагууд байрлах нь энгийн үзэгдэл байсан байна. Сонин уншингаа гутлаа тослуулж цугларах нь ихэнхи цагаан захт сэхээтнүүдийн долоо хоног тутмын зуршил байжээ.  
Танд хэрэг болох зүйлсүүд


  • ·         2 даавуу
  • ·         Шингэн саван
  • ·         Алчуур
  • ·         Бөмбөлгөн хөвөн
  • ·         Изопропилын спирт
  • ·         Эрдэст тос

Заавар

o    1 Даавуугаа бүлээн усаар норгоод 2-3-н дусал шингэн саван дээр нь дусаа. Лакан гутлаа энэ нойтон даавуугаараа арчаарай.
o   Арчсан даавуугаа сайн зайлаад лакан гутлан дээр үлдсэн савангаа арилтал нь арчаарай. Дараа нь лакан гутлаа алчуураар арчиж хатаагаарай.
o Бөмбөлгөн хөвөнд изопропилийн спитр бага зэрэг шингээж лакан гутлын үрэгдэж гялайсан хэсэг болон дээр нь тогтсон толбо бохирдлыг арчиж арилгана.
o Хуурай, зөөлөн даавуунд эрдэст тос 3-4 дуслыг дусаана. Гялалзсан байдлыг  эргүүлэн авчрахын тулд энэ эрдэст тостой даавуугаараа жижиг тойрог хөдөлгөөнөөр лакаа өнгөлнө. Даавууныхаа цэвэрхэн хэсгээр илүүдэл тосыг арчиж авна.

ЯАЖ АРЧЛАХ ВЭ

  Зөөлөн найрлагатай саван
  Нойтон даавуу
  Зөөлөн, хуурай даавуу
  Керосины царцмаг эсвэл эрдэст тос

Савхин эдлэл гялалзуулагч бүтээгдэхүүн

o    1Нойтон даавуугаар бохирдлыг арчиж арилгана. Зөөлөн найрлагатай савангаар арьсаа үрээд дараа нь даавуугаар арчиж цэвэрлэнэ. Лакан гутал нь шавар туучиж
заваарсан байвал, шавар шавхайг нь гүйцэд сайн цэвэрлэж байх хэрэгтэй

o    2 Гутлынхаа арьсан дээр эрдэст тос эсвэл керосины царцмагаа хөнгөн түрхэнэ. Зөөлөн хуурай даавуу ашиглан арьсныхаа гадрыг богино, түргэн хөдөлгөөнөөр өнгөлнө. Хэрвээ гутал ямар нэг зүйлд үрэгдэж зурагдсан мөр  байвал царцмаг эсвэл тосоо нэмээд толбыг арилтал зүлгэж өгнө.

o    3 Гутал руугаа арьс өнгөлөгч бүтээгдэхүүнээ шүршинэ. Дараа нь даавуугаар уг бүтээгдэхүүнээ сайн тарааж арчиж өгнө.

o    4 Лакан гуталныхаа гялалзсан сайхан өнгийг удаан хадгалахын тулд аль болох ус, химийн бодис, шавар зэргээс хол байлгаарай.

Зурагдсан лакан арьсыг хэрхэн арилгах вэ? 

Хэрэв таны лакан арьсан дээр гүн зураас гарсан бол заримдаа үүнийг өнгөлөөд арилгаж болдог. Эрдэст тосыг зөөлөн даавуунд шингээж зураасаа бараг мэдэгдэхгүй болтол нь үрж арчина. Ингэж арчсан ч гэсэн зураас мэдэгдсээр байвал ижил өнгийн гутлын тос ашиглаж үл мэдэг болгож болно.

Юуг хэрэглэж болохгүй вэ?

Буруу бүтээгдэхүүн хэрэглэвэл лакан арьс нь амархан зурагдаж, өнгө нь бүдэг болдог.
Доорхи зүйлүүлийг битгий хэрэглээрэй.   
·         Ширүүн, арсгар гадаргуутай алчуур
·         Хатуу ширүүн үстэй сойз
·         Цайруулагч
·         Хэт их ус

Лакан гутлыг хадгалах арга, зөвлөгөө


Цэвэрлээд, зөөлрүүлсэн лакан арьсаа тоосгүй, хуурай орчинд хадгалаарай. Лакан гутлан дотроо хэвийг нь алдагдуулахгүйн үүднээс гутлын хэв баригч хийж тавиарай. Лакан арьсан хувцасыг хувцасны тусгай уутанд хийж хадгалаарай.




No comments:

Post a Comment