Thursday, October 10, 2013

TRIDENT GTX Танилцуулга

TRIDENT GTX
The Trident загвар нь өвлийн аялалын, хөвсгөр зөөлөн гутлуудаас хамгийн эхний эгнээнд жагсдаг гутал юм. Маш тогтвортой, жинхэнэ аялалын, цасны гуталд тохирох хахир хүйтэн өвлийн тэгш биш гадаргууд зохицохоор хийгдсэн гутал гэдэг нь тодорхой харагддаг.  

Цасан дээрСайн тал
Сайн тал
Муу тал
Дүгнэлт
Тавхай, шагайны маш сайн тулгуур
Ус нэвтрүүлдэггүй бүрэн хамгаалалттай доторлогоо
Усны нэмэлт хамгаалалттай хошуу хэл
Маш сайн үрэлт
Хөлд эвтэйхэн Gore-Tex нэхий дотор
Дээд зэргийн чанартай материалууд
Бат бөх бүтэц
Маш хөнгөхөн
Хот дотор өмсдөг, зөөлөн тавлаг байдлыг эрхэмлэдэг хүнд бага зэрэг хатуу санагдана

Гүнзгий цасанд өмсөхөд түрий нь богино
The Trident бол өвлийн, аялалын төгс гутал. Өвлийн хүйтэн өдрүүдэд хад чулуутай уул толгодоор аялах зугаалахад нэн тохиромжтой хөл шагайны сайн хамгаалалттай, үрэлт сайтай каучукан гадна ултай гутал юм. 
Гэвч энэ гутал нь тэнцвэртэй байдлыг хангахын тулд бага зэрэг хатуу байдаг бөгөөд хотод өмсөхөд тийм ч эвтэйхэн биш байж болно.

Эхний өдрийн хээрийн туршилтанд (25 градусын цастай хүйтэн шөнө 305 метрийн өндөрт, олон даваа гүвээтэй хэсэгт) би шууд л Trident гутлын дотрыг битүү доторлосон зөөлөн нэхий доторыг маш их үнэлсэн. Энэ доторыг шинэ технологи болох Gore-Tex-ийн нэхий дотроор хийсэн бөгөөд гутлын ус үл нэвтрүүлэх бүрхүүл болон таны оймс хоёрын чинь хооронд хөвсгөр зөөлөн тав тухтай байдлыг бий болгодог. Энэ нэхий дотор нь маш зөөлөн бөгөөд удаан хугацаагаар алхаж явахад тохь тухыг мэдрүүлж чаддаг. Нэхийнээс өөр нэмэлт дулаалга байхгүй ч гэлээ миний хөл алхаж явахдаа маш дулаахан сайхан байсан (хөдөлгөөнгүй байх үед яльгүй өөр байсан, үүний тухай доор бичив).
Улны дунд хэсэг нь зузаан, хатуу бөгөөд хурц ирмэгтэй хад чулуун дээгүүр явахад хөлийг цаснаас зайтай байлгаж дулаахан зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Улны хээ нь хэт арзгар барзгар биш ч гэлээ хунгарлагдсан цас мөсөн дээр гадна улны үрэлтийн  зууралдах чадвар нь мэдэгдэхүйц сайн, хальтрахгүй гэдэгт итгэлтэй байж болно. 
Гутал нь бодож байснаас илүү, хангалттай бариу ялангуяа хөлийн боом, шагай хэсгээр, мөн хэт их налуу даваа гүвээгээр явахад хөлийн шагай болоод шаардлагатай хэсгүүдийг маш сайн барьж хамгаалж өгдөг. Удаан үргэлжилсэн, тусгай техникийн түвшинд, чулуулаг ихтэй, тэгш биш газраар аялал хийхэд таны шагайг ядрахаас хамгаалж чадна гэдгээ маш сайн баталж чаддаг.
Хэдий том, овор ихтэй харагддаг ч гэсэн маш хөнгөхөн, ердөө л 482 гр (нэг гутал), эмэгтэй гутал нь 198 гр (үнэхээр сэтгэл хөдөлгөмөөр).
The Trident нь уламжлалт өвлийн гутлыг бодвол арай урт түрийтэй аялалын гутал боловч дөнгөж шагай давсан урттай тул гүнзгий цас ихтэй газраар явах болвол нэмэлт түрий шаардлагатай болно.
Ус үл нэвтрүүлэх давхарга
Gore-Tex-ийн энэ бүрхүүл нь гутлын хошуу хэлний дээд хэсэг хүртэл хийгдсэн байгаа бөгөөд манай усанд норгох туршилтанд ямар ч асуудал үүсээгүй. Энэ төрлийн гутланд агаар сэлгэх чадвар зайлшгүй байх ёстой зүйл бөгөөд урт хугацаагаар өмсөх үед бага зэргийн наалданги үүссэн боловч хөл маань хээрийн туршилтын үед боломжийн хуурай байсан.
Хүйтнийг тэсвэрлэх чадвар
Хамгийн сүүлийн тест нь дулаанаа барих чадварыг үнэлэх байлаа. Нэмэлт дулаалгагүйгээр (оймсгүйгээр) гутлаа өмсөөд шагай давсан мөстэй хувинд хөлөө далд ортол хийгээд 25 минут байлгав. Үр дүн нь: Миний хөл нэлээд даарч хөрсөн. Энэ тест нь олон давхар бүтэцтэй, доторлогоогүй аялалын гуталтай харьцуулсан харьцуулалт байсан бөгөөд дулаанаа барих чадвар нь ойролцоо байсан. Ийм төрлийн гутлуудад тэг градусаас нэлээд доогуур температурт хөдөлгөөнгүй байх байдлыг давах хангалттай хэмжээний дулаалга байхгүй боловч дундаж хөдөлгөөнтэй үед хангалттай хэмжээгээр дулаахан байлгах чадвартай. Хэрэв та маш хүйтэн нөхцөлд таг зогсоод чиргүүлтэй машин юм уу ямар нэгэн юм хүлээж байгаа бол зүгээр л шууд доороо үсэрч дэвхцэх хэрэгтэй.
Ерөнхийд нь дүгнэхэд, Trident гутал нь хахир хүйтэн цаг агаарын нөхцөлд янз бүрийн тэгш биш хад чулуу ихтэй газраас эхлүүлээд зөөлөн цастай газраар урт аялал хийж байхдаа хамгийн аз жаргалтай байх юм шиг санагдлаа (4270 метрээс дээш өндөрлөгт 6 юм уу 10-р сард авиралт хийж байна гэж бодоход болно.). Хөл, шагайны гайхалтай хатуу хамгаалалт тулгуур, зузаан дундын ул, бүрэн гүйцэд нэхий дулаалга, эдгээр нь бүгд нийлээд миний туршиж үзэж байсан аялалын гутлуудаас хамгийн хөнгөн жинтэй шилдэг аялалын гутлуудын нэг гэдгээ баталж байна.
Шагналын оноо
Gore-Tex-ийн доторлогоогоор нь гутлын хошуу хэлийг дуустал бүрэн гүйцэд доторлосон, мөн бүх хэсэгтээ дээд зэрэглэлийн материал ашигладаг, дээд зэргийн бүтэцтэй байдал нь энэ гутлыг бусдаас ялгарах боломжтой болгож байгаа юм. (шагналын 5 оноо)
Бид яаж шалгасан бэ?

Хээрийн шалгалтанд бид -25 градусын температуртай, нойтон цастай газарт 2 цагийн хугацаатай аялалд гутлаа өмсгөсөн. Ус үл нэвтрүүлэх чадварын тестэнд бид шагайнаас дээш татах усанд гутлаа 30 секунд байлгаж шалгасан. Дулаанаа хадгалах чадварын тестенд бид оймсгүйгээр гутлаа өмсөж дүүрэн мөстэй хувинд гутлаа далд ортол хийж 25 минутын туршид байлгасан. 

No comments:

Post a Comment